Засаг даргын Тамгын газар нь дүүргийн Засан даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангах, Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, удирдлагын манлайллыг дээшлүүлэх, төр засаг, нийслэл, орон нутгийн удирдлагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, нутгийн захиргааны байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах, боловсон хүчний мэдлэг боловсрол, мэргэшлийг дээшлүүлж, төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, стандартыг хангаж, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж, хэлтэс, тасаг, хороод, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд төр, нийгмийн үйлчилгээг үзүүлэх, дүүргийн хэмжээнд төрийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
Д.ТӨМӨРБААТАР