Нийслэлийн удирдлагууд метрог замын түгжрэлээс ангижрах хамгийн үр дүнтэй арга гэж сонгосон. Манай дүүрэгт метроны Драгон өртөөг байгуулах юм. Өнөөдөр метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авах ёслолын ажиллагаа боллоо. Тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Драгон” авто вокзалын баруун хэсэгт өртөөний дурсгалын гэрэлт хөшөөг нээлээ. Нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.