Засгийн газрын 8 дугаар сарын “Шинэчилж шийдье 222” уулзалт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбайд боллоо. Энэ удаагийн уулзалтын үеэр шинэ ургацын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих аяны нээлт болсон нь онцлог байв.

Тус нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын орлогч Б.Батдорж нар оролцлоо.

 

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдын гаргасан хүсэлтийн дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас нийслэлийн 6 дүүргийн 6 цэгт борлуулах цэг байгуулжээ. Өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо эдгээр павилеонуудаар борлуулахад талбайн түрээс авахгүй учраас өндөр үнээр зарахгүй гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр хэлж, нийслэлчүүдийг хүнсэндээ экологийн цэвэр хүнсний ногоо хэрэглэж, хүнсний ногоо тарьдаг иргэдээ дэмжихийг уриаллаа.

Цаашид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний ногоо борлуулах 5 цэгийг нэмж байгуулан иргэдийг эрүүл, цэвэр хүнсний ногоо, жимс жимсгэнээр хангах юм.