Энэ жил 18 дахь удаагаа тэмдэглэж байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 09.00 цагаас Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэллээ. Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун болон бусад нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов. Дараа нь Хамбын овоонд “Баянхошуу гандантэгчилэн” хийдийн лам нар ном хурсан байна.  

Мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсэд болон түүний үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр хэлмэгдэгсдийн төлөөлөл болсон дүүргийн 32 дугаар хорооны иргэн 91 настай М.Нямсүрэнд өргөө цагаан гэр бэлэглэж, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нь гарын бэлэг гардууллаа.