Дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Япон улсын Цукуба хотод үйл ажиллагаа явуулдаг “Takaragi Japan” ХХК-ийн зөвлөх Нишизава Такэшигэг хүлээн авч уулзлаа.

 Ноён Нишизава Такэшигэ МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Алтан түншлэл”  арга хэмжээнд оролцохоор ирсэн бөгөөд Ибараки мужийн Цукуба хотын засаг захиргааны зүгээс Сонгинохайрхан дүүрэгтэй хамтарч ажиллах санал тавьсаныг уламжлахаар өнөөдөр тус дүүрэгт хүрэлцэн ирсэн юм.

 

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр Цукуба хотын энэхүү саналд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн зүгээс Цукуба хотын захиргаанд Санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх санал тавин Санамж бичгийн төслийг илгээж буйгаа  ноён Нишизава Такэшигэд гардууллаа.