Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс Хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдын дунд “Эвтэй байхдаа хүчтэй” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа нар оролцож тамирчдад амжилт хүслээ.

 

Хууль хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг 7 байгууллагын авьяаслаг залуус хурд хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө. Тэд хоорондоо багийн мэндчилгээ, буухиа, асуулт хариулт, багийн ахлагч, хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээр өрсөлдсөнөөс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн баг нэгдүгээр байр, Онцгой байдлын хэлтэс дэд байр, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болов.