Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн 4, 10 дугаар сарын нэг өдрийг  “Үндэсний мод тарих өдөр” болгосон. Энэ удаагийн намрын мод тарих өдөр өнгрсөн Бямба гаригт буюу 10 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 15700 мод, бут, сөөг тарьсан бол энэ удаагийн мод тарилтаар дүүргийн хэмжээнд 9452 модыг  дүүргийн бүх сургууль цэцэрлэгүүд болон бусад төлөвлөгдсөн газруудад суулгасан юм.

 

Мөн дүүргийн Иргэдийн  Төлөөлөчдийн   Хурлын  нэрэмжит  чацарганы төгөл     байгуулахаар   26  цэцэрлэгт   тус  бүр  100  ширхэг   нийт  2600   гаруй  суулгац    өгч  тарьлаа. Түүнчлэн энэхүү өдрийн хүрээнд  иргэн бүр  нэг  мод,  байгууллага  аж  ахуй  нэгж 5 ширхэг  мод  10 ширхэг  бут  сөөг  тарих  хөдөлгөөн  өрнүүлэн  ажиллаж  байна.

Тус үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, дүүргийн Тамгын газрын болон хэлтэс албадын дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид тэргүүтэй хүмүүс ирж орлцсон юм.