Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд спортын “Дөл” наадмыг зохион байгуулав.

 

Зэвсэгт хүчний 013-р ангид зохиогдсон тус тэмцээнд 13 сургуулийн 140 гаруй сурагч оролцож гранат шидэлт, эмнэлгийн анхан шатны тусламж, батлан хамгаалах хууль тогтоомжийн сорилгын шалгалт зэрэг найман төрлөөр өрсөлдсөн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь хүүхэд залууст цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил олгох ач холбогдолтой юм. Тэмцээний дүн гарахад гуравдугаар байранд 9-р сургуулийн Д.Пүрэвдорж ахлагчтай баг, хоёрдугаар байранд Д.Балдан ахлагчтай 67-р сургуулийн баг орж, М.Лхагвадэмбэрэл ахлагчтай 105-р сургуулийн хамт олон тэргүүн байрыг эзлэн шилжин явах цом, нийслэлийн хэмжээнд зохиогдох “Дөл” тэмцээнд оролцох эрхийн эзэд болов.