Иргэдийн Төлөөлөгчдийн   Хурлын 4 дүгээр  хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 16 -ны өдөр амжилттай болж өндөрлөллөө. 

 

Тус хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 2013 оны орон нутгийн төсвийн тодотголын тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын төсвийн хуваарилалт, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2013 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай,  дүүргийн Засаг даргын Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр,  эдийн засаг , нийгмийн 2013 оны зорилт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод, дэд хороодын бүрэлдэхүүнд Төлөөлөгч нарыг хуваарилан томилож  5 асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.