Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа болон хууль хяналтын байгууллагын ажилтнуудын дунд өнөөдөр удирдах ажилтны зөвөлгөөн боллоо.

Тус зөвөлгөөнд оролцогчид дүүрэгтээ гарч буй гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр гэр хорооллын 75 хувийг гэрэлтүүлэгтэй болгож, камержуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

 

Сонгинохайрхан дүүрэгт  энэ оны эхний гурван сарын байдлаар Цагдаагийн нэгдүгээр тасагт  танхай, хулгай 236 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 12,9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зөвөлгөөнд оролцсон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батсуурийн өгч буй мэдээллээр “Судалгаанаас харвал гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гол нөхцөл  байдал нь гэрэлтүүлэг муутай гудамж болж хувирчээ.

Тиймээс СХД-ийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө ирэх  гурван жилийн хугацаанд бүх гудамжаа гэрэлтүүлэгтэй болгох зорилт дэвшүүлсэн. Эл ажлыг ч бас өнөөдрийн зөвөлгөөнд оролцсон хуулийн байгууллагынхан болон төрийн байгууллагын удирдах ажилтнууд дэмжлээ” гэв.

Түүнчлэн СХД-ийн Засаг дарга М.Чинболд “Гэмт хэрэгт ихэвчлэн ажилгүй иргэд холбогддог. Тиймээс ажилчгүйчүүдийн тоог бууруулах чиглэлээр  дүүргийн удирдлагууд анхаарч эхэлсэн” гэв.

Н.Батцэцэг

Эх сурвалж:  www.shuud.mn