Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Ажилтай, орлоготой монгол хүн” хөдөлмөрийн нээлттэй яармаг өдөрлөгийг 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст барилга, ноос ноолуур болон бусад салбарын 450 гаруй ажлын байр бүртгэлтэй байдгаас энэ үеэр 30 гаруй ажлын байранд иргэдийг бүртгэж, зуучилсан байна. Тус хэлтсийн мэргэжилтнүүд иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд бүртгэхээс гадна хөдөлмөрт бэлтгэх, сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх зэргээр 8 чиглэлийн үйлчилгээг үзүүлжээ.

 

Өдөрлөгт “Алтай кашмер” ХХК, “Буян” ХХК, “Газар орд” ХХК зэрэг 12 ажил олгогч оролцож сул чөлөөтэй ажлын байранд нийт 300 гаруй иргэнийг бүртгэсэн байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчилж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ иргэдэд худалдаалсан юм.