Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 246, 05-р тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 42 дэх жилдээ 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний шат буюу

 

дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Нийслэлийн 8 дүүргийн 100 сургуулийн 3000 гаруй сурагчид оролцсон бол 2 дахь шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээн Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн спорт зааланд явагдаж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 22 сургуулийн 32 багийн 322 сурагч оролцлоо. Тэмцээний дүнгээр:


А. Бага насны ангилалд:
1-р байрт Л.Болормаа багштай СХД-ийн “Ирээдүй” 83-р сургууль 17.3 оноогоор
2-р байрт С.Насанжаргал багштай БГД-ийн “Сэтгэмж” цогцолбор сургууль 17.1 оноогоор, 3-р байрт Т.Цэрэн багштай СХД-ийн “Ирээдүй” 80-р сургууль 16.3 оноогоор
Б. Дунд насны ангилалд:
1-р байрт Ш.Оюунчимэг багштай ЧД-ийн 5-р сургууль 17.6 оноогоор
2-р байрт Б.Дуламсүрэн багштай СХД-ийн Ирээдүй 36-р сургууль 16.2 оноогоор
 
В. Ахлах насны ангилалын багийн төрөлд:
1-р байрт Ц.Ганбаатар багштай СХД-ийн “Ирээдүй” 82-р сургууль 17.0 оноогоор
2-байрт С.Тунгалаг багштай БЗД-ийн 97-р сургууль 16.23 оноогоор
3-р байрт Ж.Чулуунцэцэг багштай ХУД-ийн 34-р сургууль I баг 16.0 оноогоор
Г. Ахлах насны ангилалын гурвалсан төрөлд:
1-р байрт Ц.Ганбаатар багштай СХД-ийн 82-р сургуулийн I баг 20.84 оноогоор
2-р байрт С.Тунгалаг багштай БЗД-ийн 97-р сургуулийн I баг 17.49 оноогоор
3-р байрт Ц.Ганбаатар багштай СХД-ийн 82-р сургуулийн II баг 16.13 оноогоор  тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.