Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Саппорогийн тойргоос Хархорин худалдааны зах хүртэлх төв зам дагуух аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилт, зам талбайн тохижилтын байдалтай танилцлаа. Энэ үед тус дүүргийн хэлтэс албадын дарга нар хамт байлцаж, тохижилттой холбоотой цаашид авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг тэдэнд өгөв. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудын хаягжилтыг нэгдсэн стандарттай болгох, ойр орчмын цэвэрлэгээ, гаднах тохижилтыг тогтмол хийж үйлчилгээний газруудын өнгө үзэмжийг сайжруулж, ногоон байгууламжийг арчлах, гар дээрээс ил задгай худалдаа эрхлэхийг таслан зогсоох зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.