Тус сургалтыг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Энхбаатар удирдан бодит баримт, кейс дээр ажиллаж явуулав. Тодруулбал, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжууд, Боловсролын харилцаанд оролцогчдийн эрх, үүрэг, анхаарах асуудал, Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтэд анхаарах зарим асуудлуудын хүрээнд дараах сэдвүүдийг хөндлөө.
Үүнд:
-Гэр бүл, хүүхэд, гэмт хэрэг, анхаарвал зохих статистик мэдээлэл
-Хүүхдийн эрхийн үндсэн ойлголт, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах зарим механизмууд
-Хүүхэд, хамгааллын үндсэн ойлголт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, оролцогч талуудын үүрэг оролцоо
-Боловсролын харилцаанд оролцогчдийн эрх, үүрэг анхаарвал зохих асуудлууд
-Багш, ажилтны ёс зүйн зөрчил, захиргааны зөрчил тэдгээрийг шалган шийдвэрлэх ажиллагаа
-Хүүхэд хамгааллын багийн зохион байгуулалт
-Хүүхэд хамгааллын багийн үндсэн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
-Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам зэрэг багтаж байна.
Тус сургалтыг зохион байгуулснаар боловсролын салбар дахь хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтнуудын эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Зөв Сонгинохайрханчууд