Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хаагчид өнөөдөр /2023.01.13/ нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран цусаа хандивлалаа.
Цусны донор болохын тулд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангүй эрүүл бол донор байж болно. Эрэгтэйчүүд 2 сар тутам, эмэгтэйчүүд 3 сар тутам өгч болох юм байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 4-5 л цус байдаг. Эрүүл хүн нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм. Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг байна.