Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран газрын багц хуулийн төсөл болох Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 43 хорооны 400 гаруй иргэд оролцлоо. Иргэдэд Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас хуулийн төслийг танилцуулж, Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар холбогдох мэргэжилтнүүд оролцож, иргэдийн асуултад хариулж, санал солилцлоо.