Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа өнөөдөр /2023.01.11/дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэрлэлт хариуцсан байгууллагуудын төлөөллийг хамруулан уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад ЗДТГ-ын холбогдох хэлтэс, албадын дарга, албан хаагчид мөн оролцов. Энэ үеэр Засаг даргын орлогч Д.Ундармаа холбогдох хэлтэс, байгууллагуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба даргын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд онцгой анхаарах шаардлагатай байгааг хэллээ.
 
Мөн Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу баасан гарагт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр дүүргийн хэмжээнд тухайн өдрийн бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй хамруулахын тулд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, холбогдох хэлтэс, албад, байгууллагуудын саналыг сонсов.
Тухайлбал, ТЦҮ ОНӨААТҮГ болон хог тээврийн байгууллагууд нэгдүгээр сарын 13-ны өдөр хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, холбогдох хэлтэс, албадуудтай уялдаа холбоотой ажиллах бэлтгэл байдлыг сайтар хангахаар боллоо. Мөн ЗДТГ-ын дотоод хэлтэс, албадууд 90 минутын хугацаанд үргэлжлэх бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгжийг идэвхжүүлж, цэвэрлэгээнд хяналт тавин ажиллах юм.