Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид болон олон нийтийн байцаагч нар хамтран “БАЯРЛАЛАА” челленжийг эхлүүлсэн. Энэхүү челленжийг үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн бэлэг барив.
Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон бидний цэвэр цэмцгэр, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өвлийн хүйтнийг үл ажран ажил үүргээ гүйцэтгэж буй 50 гаруй ажилчдад баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
“БАЯРЛАЛАА” челленжийг үргэлжлүүлнэ үү хэмээн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын хамт олонг дуудаж байна. Аянд нэгдсэн ЗДТГ, Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.