Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Таван толгой” ХХК-ний Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Угаар-2023” тусгай арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хариуцсан 18 хороодын нутаг дэвсгэрт зохион явуулж байна. Арга хэмжээний хүрээнд 28 чиглэлд 30 алба хаагч, хороо хариуцсан 60 хяналтын ажилтан нарыг хуваарь томилгоонд оруулан 09:00 цагаас 15:00 цаг, 16:00 цагаас 21:00 цагийн хооронд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, угаартах өндөр эрсдэл бүхий айлуудын судалгааг гаргаж “Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгч”, “Түлш хэмнэгч бортого” төхөөрөмжүүдийг шинээр суурьлуулж, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж бүхий 2 төрлийн 200,000 ширхэг зурагт хуудсыг тараан ажиллаж байна