“ГҮҮД ПЕОПЛЕ” ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ
✅“Гүүд пеопле” буюу “Дэлхийн сайн санаат хүмүүс” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
“Дэлхийн сайн санаат хүмүүс” олон улсын төрийн бус байгууллага нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж, зорилтот бүлгийн гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн ба 150 хүүхдийг “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөрт хамруулан, хүүхдийн хувцасны дэмжлэгийг үзүүллээ.
Цаашид сургууль, цэцэрлэгийн орчимд хүүхдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэрэлтүүлэг хийх, гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн дулааны асуудлыг газрын гүний дулаанаар шийдвэрлэх зэрэг олон ажлууд дээр хамтран ажиллахаар судалгааны түвшинд явж байна.