СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН НЭРЭМЖИТ ӨДӨРЛӨГ БОЛОВ
✅Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй “Амар байна уу 2023” үзэсгэлэн, худалдаанд 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож байна.
“Амар байна уу 2023” үзэсгэлэн, худалдаа арга хэмжээний Сонгинохайрхан дүүргийн нэрэмжит өдөрлөг боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болон СХД-ийн ЖДҮДМСТ-ийн дарга Ц.Болормаа нар оролцлоо.
Сонгинохайрхан дүүргийн 90 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 4000-д нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр үйлдвэрийн үнээр худалдаж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.