Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт дүүргийнхээ иргэдийн хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсдог. Энэ удаагийн 2 дугаар сарын 7-ны өдрийн уулзалтаараа 7 дугаар хорооны иргэн Б.Жамсранжав, 32 дугаар хорооны иргэн Д.Одонтунгалаг, 21 дүгээр хорооны иргэн Ч.Даваацэрэн, 2 дугаар хорооны иргэн Ж.Бүжинлхам, 29 дүгээр хорооны иргэн М.Жамбаа нарыг хүлээн авлаа.

 

Эдгээр иргэд Хилчин хотхоныг камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжин ажиллах уриалга гаргах, 3-61-ийн гарам хүртэлх нийтийн тээврийн асуудлыг шийдэх, хогны машинтай болох, гэр олгох, дэд бүтцэд холбогдох, ахмадын сувилалтай болгох, модны үржүүлэгийн газар байгуулах, спорт биеийн тамирын талбай байгуулахад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгөх зэрэг олон санал хүсэлтийг тавилаа. Үүний хариуд дүүргийн Засаг дарга М.Чинболд эдгээр санал хүсэлтийг ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллана гэдгээ тэдэнд хэлж, холбогдох албаны хүмүүст үүрэг өгсөн байна.