Дүүргийн Засаг дарга иргэд хөдөлмөрчидтэй уулзах хуваарийн дагуу 3 дугаар сарын 7-ны өдрийн уулзалтаар Баянгол дүүргийн иргэн Э.Ууганбаатар, 29-р хорооны иргэн Д.Тогтохбаяр, 20-р хорооны иргэн Ч.Отгон, 29-р хорооны иргэн С.Мягмардаш, 9-р хорооны иргэн Б.Цэцэгмаа, 3-р хорооны иргэн Т.Алтанхуяг, 25-р хорооны иргэн Р.Алтанзаяа, 4-р хорооны иргэн О.Алтанчимэг нарыг хүлээн авсан. Эдгээр иргэд мод суулгац үржүүлэг болон дүүргийн тохижилтын тал дээр хамтран ажиллах, хүүхдийн тоглоомын талбайтай болгох, гэр олгох, “Алдарт эх”-ийн одон авах зэрэг олон санал хүсэлтийг Засаг даргад хэлжээ. Эдгээрийн дотор хэд хэдэн иргэн дүүргийн тохижилтын ажилд гар бие оролцож хамтран ажиллах саналтай байгаагаа хэлэв.

 

Мөн 29-р хорооны иргэн С.Мягмардаш өөрийн санаачилгаар зохион байгуулж буй “Арван нэг дэх хавраа үдье” арга хэмжээг дэмжих хүсэлт гаргасанд дүүргийн Засаг дарга М.Чинболдын зүгээс 450 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсон.

Уулзалт бүрт дүүргийн Засаг дарга М.Чинболд иргэдийн саналаар аливаа асуудлыг шийддэг цаг ирснийг хэлж, асуудал бүрийг шийдвэрлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.