Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарласан “Эрүүл-Амгалан хот” аяны хүрээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар эдгээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьчдилан сэргийлж камержуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.