Монголын хүүхдийн спортын VI их наадмын Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 14 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 28 багын 112 тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт Д.Энхбаатар дасгалжуулагчтай 62-р сургууль
2-р байрт Х.Эрдэнэбат дасгалжуулагчтай 107-р сургууль
3-р байрт Ж.Энхбаатар дасгалжуулагчтай 12-р сургуулийн баг тамирчид шалгарлаа.