“Сонгинохайрхан уулын тахилга-Иргэдийн баяр”-ыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын тамгын газар, Ялгуусан хутагт сантай хамтран 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Гарамжав, НИТХ-ын Төлөөлөгч Б.Бямбадорж, С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх харъяа хэлтэс албадын дарга нар, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, иргэд оролцлоо.

     Арга хэмжээний үеэр дүүргийн харъяа хэлтэс албад иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд иргэдийн баяраар Улс, аймгийн цолтой 64 бөх, Сур харваанд Монгол улсын мэргэн 10, спортын мастер 30, залуу харваачид нийт 82 харваач оролцсон бол шагайн харваанд 17 багийн 130 гаруй мэргэн харваачид оролцлоо. Мөн хүй долоон худагт дааганы уралдаан зохион байгуулж 30 гаруй даага уралдсанаас төв аймгийн Баянчандмань сумын харъяат н.Бат-Эрдэнийн бор даага нэгт хурдаллаа. “Сонгинохайрхан уулын тахилга-Иргэдийн баяр”-ын арга хэмжээнд түрүүлж, үзүүрлэсэн бөх, дааганы уралдаанд айргийн тавд хурдалсан морьд, сур болон шагайн харваанд оролцон шагналт байранд шалгарсан мэргэн харваачидад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулснаар тус арга хэмжээ өндөрлөлөө.