Сонгинохайрхан дүүргийн 15-р хороооны 19, 20-р байрны голын талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ. Тодруулбал тус хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Баттулга өөрийн хөрөнгөөр талбай орчмын 24 гэрлийг бүгдийг сольж, ашиглалтад оруулсан байна.

 Тэрбээр иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан “Их хотын гэрэл” ХХК-тай хамтарч тухайн орчныг гэрэлтүүлжээ. “Өмнө нь энэ хавьд 18 гэрэл байсан бөгөөд тоотой хэд нь л асдаг байсан. Харин шинээр 24 гэрэл тавьж, бүгд ажиллах болсон нь орой үдэш гарч ороход ч амар боллоо” гэдгийг иргэд хэлж байна.