Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны хамт олон “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд Орбитын 66, 64-р гудамжны хур хогтой жалгыг бүрэн цэвэрлэлээ. Сүүлийн хэдэн туршид хур хог үүссэн тус жалгыг 5 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг 4 өдрийн турш цэвэрлэж, 5 рэйс машин хог ачуулсан байна.