19-р хорооны хамт олон хорооныхоо гадаах талбайд ногоон байгууламж байгуулах ажлынхаа бэлтгэлийг бүрэн хангажээ. Тодруулбал тэд 4б, 3-58-р байрнуудын гадаар талбайг будаж тохижуулах, мөн тус талбайн сагсны талбайг засварлажээ.

Мөн талбайн ойр орчимд хогийн сав шинээр байрлуулж, 2 сүүдрэвчийг будаж янзалжээ. Харин ногоон байгууламж байгуулах тухайд Италийн хөрөнгө оруулалттай компани тус газарт ногоон байгууламж байгуулах ажил нь тун удахгүй эхлэх юм байна.