Сонгинохайрхан 8-р хороо буюу Баянхошууны багачуудад зориулж 1000 орчим номтой "Бяцхан найз" хүүхдийн номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэгтэй хамтарч байгууллаа.

Цаашид энэ ажил Номын сантай цэцэрлэгт хүрээлэн болон өргөжих бөгөөд дахин хэд хэдэн ийм номын сан байгуулахыг зорин ажиллаж байна.

Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Бяцхан найз” номын сангийн барилга 7*14 хэмжээтэй бөгөө нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна.

Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон ажил хийдэг байгууллага юм.