Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 7000 гаруй иргэнтэй. Тус хорооны нутаг дэвсгэрт баруун аймгууд ирж, очих хөдөлгөөний төвлөрсөн цэг болох “Драгон” авто вокзал байдаг тул хөл хөдөлгөөн ихтэй. Тэр ч утгаараа хулгайн гэмт хэргийн гаралт өндөр.

Үүнийг шийдвэрлэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, тус хорооны удирдлагууд 2017 оноос хойш гэмт хэргийн гаралтыг бууруулах үүднээс хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн байна.

Авто тээврийн үндэсний төвөөс 15 сая төгрөг шийдвэрлэж, “Драгон” авто вокзал орчимд шинээр 13 байршилд хяналтын камер суурилуулсан байна. Ингэснээр тус хорооны хувьд хороо, СӨХ, аж ахуйн нэгжүүдийн суурилуулсантай нийлээд нийт 900 орчим камертай болж байна.