Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан багийг чадваржуулах 2 сарын аян өчигдөр өндөрлөж, шилдгүүдийг шалгарууллаа. 2018 оны шилдгийн шилдэг хамтарсан багаар Г.Оюунчимэг даргатай 7-р хороо, "Толгойт бүс"-ийн шилдгээр Б.Соёл-Эрдэнэ даргатай 3-р хороо, "Төвийн бүс"-ийн шилдгээр З.Батдэлгэр даргатай 27-р хороо, "Баянхошуу бүс"-ийн шилдгээр Б.Хишигт даргатай 10-р хороо, "Өнөр бүс"-ийн шилдгээр Г.Бадамцэцэг даргатай 31-р хорооны хамтарсан багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын батламжаа гардаж авлаа.

Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс шилдэг албан хаагчдыг шалгаруулсан бөгөөд "Шилдэг Засаг дарга"-аар 26-р хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг, "Шилдэг нийгмийн ажилтан"-аар 19-р хорооны нийгмийн ажилтан С.Алдармаа, Шилдэг сургуулийн нийгмийн ажилтнаар 62-р сургуулийн нийгмийн ажилтан Саруултуяа, Шилдэг хэсгийн байцаагчаар 3-р хорооны байцаагч Г.Гантүвшин нар тус тус шалгарсан юм.