Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Москва” хорооллын 133/3-р байрны гадна талын нурж унасан хэсгийг засварлажээ. Нийт 110 өрх айл амьдардаг уг байрны гадна талын тоосго нурж тухайн хэсэгт оршин суудаг айлуудын амьдрах нөхцөл хүндэрсэн.

Чанар муутай баригдсан уг орон сууцны эвдэрсэн хэсэгт 20 орчим айл хүнд нөхцөлд амьдарч байв. Харин хорооны удирдлагууд тус хорооноос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч М.Халиунбатад хүсэлт тавьж 8.8 сая төгрөгөөр засварласан байна.