Сонгинохайрхан дүүргийн 3, 5, 10, 11, 28-р хороод “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-тай хамтран “Цэвэр агаар эрүүл мэнд” аян өрнүүлжээ. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагчдын амралтаар орон нутагт байгаа ар гэрийнхэндээ очих хүсэлтэй хүүхдүүдийг өөрсдийн санхүүжилтээр хүргэж өгч байгаа юм.

“Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалцгаая” уриатай энэ аяны хүрээнд дээрх хороодоос нийт 37 хүүхэд, 5 асран хамгаалагчийн хамт тус компанийн автобусаар Увс аймгийг зориод байна. Хүүхдүүд Увс аймагт тус тусын асран хамгаалагч дээрээ агаарт амарч байгаад энэ сарын 24-нд Улаанбаатар хотод буцаж ирэх юм.