Дэлхийн нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирус /Ковид-19/ өвчний тархалт Монгол улсын хэмжээнд тархаж хөл хориог тогтоосон бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хамгаалж ажиллахын тулд  дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цас мөсийг хайлуулах зайлшгүй хэрэгцээт бараа бүтээгдэхүүн болох давсыг худалдан авах ажлыг хийж гүйцэтгэх хуулийн этгээдтэй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Засаг даргын Тамгын газар /Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./">/ цахим хаягаар хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Тавигдах шаардлага:

-       Албан бичиг , хүсэлт /үнийн санал/

-       Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-       Татварын өргүй байх /e Mongolia аплейкешн-ээс авах/

-       Цас мөсийг хайлуулах давсны лабораторийн шинжилгээний дүн

-       Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хуваарь

ШУУД ХУДАЛДАН АВАХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр                                                                               Улаанбаатар хот

 

1.    Ерөнхий зүйл

1.1

Шалгаруулах үндэслэл

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны  11-р сарын 02-ны өдрийн А/500 дугаар захирамж

1.2.

Байршил, хамрах хүрээ

Нийтийн эзэмшлийн зам талбай,  авто зам

1.3.

Ажлын тоо хэмжээ

200 тонн /1кг давсны үнэ 250 төгрөгөөс ихгүй байна/

1.4.

Үндсэн үйлчилгээ

Давс нийлүүлэх

 

Цас, мөс хайлуулах давсны техникийн тодорхойлолт

2.    Нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын халтиргаа гулгааг арилгах, цас мөс хайлуулах давс

 

Шалгуур

Байвал зохих

Шинжилгээний стандарт

2.1.

Амт

5 %-ийн уусмал нь хүнсний давсны амттай, гадны ямар нэгэн амтгүй байна.

MNS 5046:2001

2.2.

Үнэр

Гадны ямар нэгэн үнэргүй байна

2.3.

Өнгө

Цайвар саарал, цайвар шаргал болон хөх туяатай цагаан байна.

2.4.

Гадаад байдал

Жижиг талст ширхэгтэй, хоорондоо бөөгнөрч наалдаагүй, бутрамхай байна.

2.5.

NaCI, багагүй %

96.0

MNS 2220:1986

2.6.

Ca, %

-

2.7.

Mg, %

≤ 0.5

 

Лавлах утас: 70172313 /Агаарын бохирдолтой тэмцэх тасаг