Огноо: 2021 оны 02 сарын 10

 

Тендер шалгаруулалтын нэр: : Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Авто замын нэмэлт гэрэлтүүлэг /Барилгачин гудамж, залуус гудамж, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл/”

 

Тендер шалгаруулалтын дугаар: СХДХААА/202101004

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Авто замын нэмэлт гэрэлтүүлэг /Барилгачин гудамж, залуус гудамж, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл/” СХДХААА/202101004 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагууэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

·        2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх

·        2019, 2020 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

·        Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

 

Тендерийн хамт 1 175 000 /Нэг сая нэг зуун далан таван мянга/-н  төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn–р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717