Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн тоглоомын талбай /18 дугаар хороо/, Сагсан бөмбөгийн талбай /22 дугаар хороо/ гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн 10 цаг 00минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг  10 минут-д нээнэ.

 

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

 

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Агарын 4 дүгээр гудамж Г-ын 38 дугаар байр, 1 дүгээр давхар 102 тоот өрөө.

Утас 70000717,70000771