Огноо :

2023 оны 02 дугаар сарын 01

 

Тендер шалгаруулалтын нэр:

Төв замаас хорооны шинэ сургуулийн авто машины зогсоол хүртэлх авто зам, 4 дүгээр хороо, 0,16 км

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202312013

                        

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Төв замаас хорооны шинэ сургуулийн авто машины зогсоол хүртэлх авто зам, 4 дүгээр хороо, 0,16 км–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,660,258 (Нэг сая зургаан зуун жаран мянга хоёр зуун тавин найм) төгрөг төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 09 цагт 30 минут –аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн, 09 цагт 40 мину зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:Эрхгүй

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,                                                            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

Утас: 70000717, 7000 0771