Огноо:                                                                               

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

     БАГЦ КОЛЬЦО ХУДАЛДАН АВАХ

 

Тендер шалгаруулалтын дугаар:

 СХДЗАОНӨААТҮГ/202301001

 

Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ нь  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Багц кольцо худалдан авах” СХДЗАОНӨААТҮГ/202301001 тоот ажлыг  гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)хаягаар өөрийн ААНБ-ын хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. /Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна/. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

      Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[1] “Эрхтэй”

      Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  “Үгүй”

      Тендер нь нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх 12,647,250 (Арван хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун тавин мянга) төгрөгөөр тооцож тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 4 давхар, 406 тоот

Утасны дугаар: 70177989

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn