Огноо:                 

2023 оны 01-р сарын 31-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

ПЛИТАНЫ ЦАВУУ, ШАХДАГ ХӨӨС ХУДАЛДАН АВАХ

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДЗАОНӨААТҮГ/202301004

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ нь  тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Плитаны цавуу, шахдаг хөөс худалдан авах” СХДЗАОНӨААТҮГ/202301004 тоот барилгын материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)хаягаар өөрийн ААНБ-ийн хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. /Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна/. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй.

Тендерийн баталгаа нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 0,5 хувийн 750,750 (долоон зуун тавин мянга долоон зуун тавин) төгрөгөөр тооцож ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03  дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 35 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 4 давхар, 408 тоот

Утасны дугаар: 70177989

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn