Огноо:                                                                       

2023 оны 01-р сарын 26-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

ТӨМӨР, ШРҮП, ТАСДАГЧИЙН ИР, ЭЛЕКТРОД, ЦООЖ, НУГАС  ХУДАЛДАН АВАХ

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДЗАОНӨААТҮГ/202301002

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ нь  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Төмөр, шрүп, тасдагчийн ир, электрод, цоож, нугас  худалдан авах” СХДЗАОНӨААТҮГ/202301002 тоот барилгын материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)хаягаар өөрийн ААНБ-ийн хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. /Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна/. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 02  дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 35 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 4 давхар, 408 тоот

Утасны дугаар: 70177989

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn