ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо[1] :

2023 оны 02 сарын 14-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

“Хүүхэд залуучуудын театр”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг)

Тендер шалгаруулалтын дугаар:

 

СОЯ/202202038

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хүүхэд залуучуудын театр”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа нийлүүлэх ажилд тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц-4 Хүүхэд залуучуудын театрт шаардлагатай цахилгаан бараа;

Багц-6 Хүүхэд залуучуудын театрт шаардлагатай тээврийн хэрэгсэл;

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба оролцох Багц тус бүрийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц-4 Хүүхэд залуучуудын театрт шаардлагатай цахилгаан бараанд 1,614,800 төгрөгийн тендерийн батлагаа ирүүлэх;

Багц-6 Хүүхэд залуучуудын театрт шаардлагатай тээврийн хэрэгсэлд 325,000 төгрөгийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9 цаг 40 минутад зохион байгуулна.

      Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[2] “Эрхтэй”

      Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 302 тоот

Утасны дугаар: 7000-0717, 700-0771

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.