ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Дүүргийн 26 дугаар хорооны барилгын засвар

Тендер шалгаруулалтын дугаар: СХДХААА/202302030

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Дүүргийн 26 дугаар хорооны барилгын засвар–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 923,000  төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.    

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн, 10 цаг 10 минутан -т зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

 

Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж,

Нутгийн захиргааны нэгдсэн байр, 302 тоот Худалдан авах ажиллагааны алба

Утасны дугаар: 7000-0717, 7000-0771

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn