ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсруулсан “Эрүүл хүн”, “Эрүүл орчин-Эрүүл дүүрэг” дэд хөтөлбрүүдийг баталлаа. 

 

Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа ахалсан бөгөөд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай нар мөн ажиллажээ.

Хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Тэргүүлэгчдийн зүгээс хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудынхаа санхүүжилтийг тодорхой болгон, хамрах хүрээ, хийх хугацааг нь тодорхой төлөвлөж ИТХ-ын VII хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Харин хөтөлбөр санаачлагчдын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөтөлбөрийг санхүүжүүлнэ хэмээх тайлбарыг хэллээ. Нөгөөтэйүүр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хийх ажлын саналыг иргэдээс авч дуусаагүй болохоор тус хөтөлбөрт тусгагдсан зарим ажлын өртөг зардал, хийгдэх хугацааг нь тодорхой болгох боломж бага байна хэмээн тайлбарлалаа.