Монголын “flash mob”-ийн нэгдсэн холбооны 200 гаруй залуу утаагүй хотод амьдрах хүсэл эрмэглзлэлээ “Flash mob” хийж өвөрмөц байдлаар илэрхийллээ. Тэдний энэхүү санаачилгыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дэмжиж хамтран ажилласан бөгөөд утаа, агаарын бохирдлын эсрэг төр засгаас өдий төдий хөрөнгө гаргаж тэмцэж байгаа гэх боловч үр дүн нь огт гарахгүй, утаа нь улам л нэмэгдсээр байгааг сануулж байгаа юм. Нөгөөтэйгүүр арга хэмжээгээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материалын эцэст байрлах “Дүүхээ 2” үйлчилгээний төвийн гадна буюу жинхэнэ утааны бүсэд нь, маск зүүж хийсэн ч мөн учиртай юм. Тодруулбал, утаа, агаарын бохирдлын эсрэг тэмцээд нэгэт үр дүнд хүрч чадахгүй байгаа учир цаашид макс зүүх ёстой юм уу, гадаад орнуудын туршлага ямар байдгийг судалж мэдсэн зүйл байна уу гэдгийг асууж буй аж.