СХД-ийн ИТХ-ын Дарга Х.Нямбаатар гэр бүлийн гишүүдийн  хамтаар  “Нарны Хүүхдүүд “ цэцэрлэгийн багачуудад шинэ оны анхны бэлгийг нь гардууллаа.

 

Мөн орон нутгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, өвлийн куртка, малгай ороолтыг өөрийн ахалдаг Улаан загалмайн хорооныхоо чиглэлээр бэлэглэж тэдэнтэй нэг өдрийг хамт өнгөрөөж цаашдаа бүх талаар туслаж байхаа амлалаа.

Тус цэцэрлэгт СХД-ийн 24, 26-р хороодын 50-иад хүүхдүүд  сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэгийн 70 гаруй хувь нь Улаанчулуутын хогийн цэгээс амьдрал ахуйгаа залгуулдаг эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд байдаг бол үлдсэн 30 орчим хувь нь залуу гэр бүл мөн хөдөө орон нутгаас шилжин ирсэн айлуудын хүүхдүүд суралцдаг юм байна.

Нарны хүүхдүүд цэцэрлэг нь 2013 оны 9 сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  анх “Veloo сан” болон Канадын элчин сайдын дэргэдэх “Канадын сан”-гийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм байна.