Морин жилийн ажлын эхний өдөр буюу шинийн дөрвөнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, сар шинийн золголтоо хийлээ. Тамгын газрын байрны “Иргэний танхим”-д болсон энэхүү золголтод дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын алба болон Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албадын нийт албан хаагчид ажилтан, албан хаагчид оролцсон юм. Энэ үеэр морин жилээ сүлд хийморь, хурд, хүчтэй угтахыг бэлгэдэн морины хэмээн овоглодог Монгол Улсын СТА Л.Нарантуяа ая дуугаа өргөлөө.

 


Золголтын арга хэмжээний дараа ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд тэргүүтэй Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтсүүдийн албан хаагчид дүүргийн шүтээн, нийслэлчүүдийн хүндэтгэн дээдэлдэг Сонгинохайрхан уулынхаа овоонд гарч өөрсдийн болон дүүргийн иргэд, олон түмнийхээ морин жилийн сүлд хийморь,буян заяаг даатгалаа.