Сар шинийн баярыг тохиолдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэнийг салбарын сайдын тушаалаар шагнаж урамшууллаа. Тухайлбал, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр 6 дугаар хорооны иргэн Тогтохын Отгон, 90 дүгээр цэцэрлэгийн тогооч Сайнбуянгийн Тунгалаг нарыг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”-ээр Пүрэвсүрэнгийн Бямбасүрэн, Дамбийн Ичинхорлоо нарыг тус тус шагналаа.

Шагналыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар гардуулж цаашид улам сайн ажиллаж, амжилтаа ахиулан, улс орондоо хэрэгтэй санал, санаачилга гаргахыг хүслээ.