Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран  Ерөнхий боловсролын 9, 67, 76, 104, 105 дугаар сургуулийн сурагчдын  дунд “Аюулгүй орчин” уралдаант тэмцээнийг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уралдааны зорилго нь өсвөр үеийнхний хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, архи тамхины хор хөнөөл, зам тээврийн осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг өргөн хүрээнд сэтгэж, уралдаандаа амжилттай сайн оролцлоо.

Уралдааны тэргүүн байрт 87 оноогоор 105 дугаар сургуулийн хүүхэд багачуудын баг орсон бол, удаахь байрт 86 оноогоор 67 дугаар сургуулийн баг, 3 дугаар байрт 78 оноогоор 104 дүгээр сургуулийн баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо