Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж наймдугаар хуралдааны товыг тогтоолоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн наймдугаар хуралдаан 12 дугаар сарын 11-нд болох бөгөөд Дүүргийн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт,  2015 оны Эдийн засаг нийгмийн зорилт, Дүүргийн 2015 оны төсөв батлах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ